logo

М туслах

Хоол хөрөхтэй уралд

Бизнес

2023.11.07

Хоолны газар олон хүнтэй байхад “зөөгч өө” гэж чангаар дуудахаас санаа зовон харц тулгартлаа хүлээн сууна. Сая нэг меню олж авсан ч зөөгчийг хүлээлгэхгүйн тулд яаран сонголт хийсэндээ дараа нь харамсах тохиолдол ч гарах нь бий. Эдгээр асуудлыг шийдсэн бизнес бол “Q menu” -ийн гарааны бизнес. Ковид-19 цар тахлын үеэр монголчууд хүнсний дэлгүүр, эмийн сан гээд хаа очсон газраа QR код уншуулах нь дадал болж, хэдийн шинэ зүйл байхаа больжээ. Харин энэ давуу талыг ашиглан технологийн дэвшлээр зоогийн газар, үйлчилгээний салбарт захиалга, төлбөрийн системийн цогц шийдэл нэвтрүүлж буй тэд хөрөнгө оруулагчаас юу сурсан бэ?

The Profit / Q menu бүтэн дугаар үзэх

Уламжлалт бизнесийн сэтгэхүйгээс гарааны бизнес рүү

Гарааны бизнес эхлүүлсэн үүсгэн байгуулагчдын хувьд амжилтын нууц нь тэдний сэтгэлгээ юм. Гарааны бизнесийн сэтгэхүйг өөрчилж жимийг нь гаргаж өгсөн технологийн компаниудаас дурдвал Airbnb, Uber, Facebook гээд олон бий. Жефф Безос Амазоныг эхлэхээсээ өмнө том байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан түүхийг эргэн санацгаая.

Зөв замаа олох хүртлээ хэдэн удаа бүдэрч, хэдэн удаа туршсан бол? Тэд бизнес хийхийн тулд заавал тохилог оффист, захирлуудын зөвлөл бүрдүүлж олон шат дамжлагаар шийдвэр гаргадаг уламжлалыг эвдэж, шинэлэг санааг хурдтайгаар хэрэгжүүлсэн түүчээлэгчид юм. Тэдний ачаар бизнесийн ертөнцийн үгсийн санд гарааны бизнесийн сэтгэлгээ гэх үгс шинээр орж ирж байв.

Харин том компанийн хувьд шинэ санаа дэвшүүлэхийн тулд хамтрагчидтайгаа цаг товлон хуралдаж, шийдвэр гаргах түвшний хүмүүст танилцуулж эцэст нь нэг хэлэлцэн батална. Энэ дунд хурлын тов гаргах, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх явцад алдаа гарвал бас л чамгүй их хугацаа зарцуулна. Том байгууллагууд энэ арга барилыг өөрсдийн соёл болтлоо суулгасан байдаг. Энэ зэрэг корпорацын сэтгэхүйгээс гарааны бизнесийн сэтгэхүй рүү үүсгэн байгуулагчид шилжих ёстойг санаарай.

Agile аргыг хэрэгжүүлэх нь

Гарааны бизнесүүдийн гол ялгарал нь хурдтай стратегиар ажилладаг. Хурдтай буюу agile гэх үг нь fast-аас ялгаатай нь хурдан боловч хялбар аргаар, ядах зүйлгүй гэх санааг илэрхийлэх ч үе бий. Энэ аргыг программ хангамж хөгжүүлэлт болон төслийн удирдлагад түлхүү хэрэглэдэг бөгөөд харилцагч үйлчлүүлэгчийн хүссэн шийдлийг олохдоо арай бага толгойны өвчнөөр илүү хурдан шийдэл олох арга. Төлөвлөлт, процесс, үр дүндээ тухай бүрд нь үнэлгээ хийж үр ашиггүй байвал өөрчлөх хариу үйлдлийн механизмтай болох юм.

Гарааны бизнесүүд боломжийг эрэлхийлж, хурдасгуур аль эсвэл бойжуулагч хөтөлбөрт шалгарахын тулд ширүүн өрсөлддөг. Хурдасгуур хөтөлбөрүүд тодорхой хугацаатай байдаг ба энэ хугацаанд тодорхой ахиц авчрах, хөрөнгө оруулагч татан, танилын хүрээгээ тэлэх боломжийг гарааны бизнесүүдэд олгодог учраас шалгуур өндөртэй байдаг. Мэдээж том байгууллагын хэмжээний бүтэц гарааны бизнесүүдэд байхгүй учир чиглүүлэгч хэрэг болно. Чиглүүлэгч менторын ачаар бизнес загвар нь фокусаа олсон байна уу, зөв бүтэцлэгдсэн байна уу гэдгээс эхлээд дахин загварчлал хийж эцэст нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц хэмжээнд хүртлээ хөгжих боломжийг олгодог. Хурдасгуур хөтөлбөрүүд хүссэн хөрөнгө оруулалтыг нь өгнө гэж амлахгүй ч “Demo Day” арга хэмжээгээр олон хөрөнгө оруулагчдыг цуглуулан шууд хөрөнгө оруулалт татах боломжийг олгодог.

“Q menu”-ийн үүсгэн байгуулагчдын хувьд хурдасгуур хөтөлбөрт оролцон бизнесийг нь дараагийн түвшинд хүргэх борлуулалт, маркетинг, бизнесийн харилцаа, санхүү түүнчлэн техник ур чадваруудыг ч мөн тухайн салбарын мэргэшсэн хүмүүсээс суралцаж хамгийн чухал нь ижил түвшинд явж байгаа бие биеийнхээ бизнесийг дэмжих боломжтой хүрээллийн нэг хэсэг болсон юм. Том байгууллагад олон жил ажилласан үүсгэн байгуулагчид сэтгэлгээгээ өөрчилж чадсан шалтгаан нь хурдасгуур хөтөлбөрийн бусад гарааны бизнес эрхлэгчдийн хүрээлэл, тэднээс дэргэдээс нь хамтдаа суралцах боломж байлаа.

Бизнесийнхээ онцлогт тохирсон банкны үйлчилгээг сонгох: button2-100 (1).jpg

Танд

Харилцах данс

Дижитал зээл

Шилжүүлэг

Таны бизнест

Харилцах данс

Гадаад төлбөр тооцоо

Хөрөнгө оруулалтын зээл

Эргэлтийн хөрөнгийн зээл

Гарын авлагууд

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар

Утас: 1800 2929
hello@m-bank.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

М community-д нэгдээрэй

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2025. М банк

Үйлчилгээний нөхцөл

EN