М банк гадаад гүйлгээний шинэ шийдлийг нэвтрүүлэхээр Visa International байгууллагатай хамтран ажиллана

Бүтээгдэхүүн

2024.11.06

Монголын анхны бүрэн дижитал дээр суурилсан Необанк М банк гадаад төлбөр тооцооны шинэ шийдлийг нэвтрүүлэхээр Visa International байгууллагатай стратегийн хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь хэрэглэгч болон харилцагч байгууллагуудын хил дамнасан гүйлгээ, гадаад төлбөр тооцоог илүү хурдан, аюулгүй, хялбар болгох зорилготой юм. Visa-н уг шийдлийг хэрэглээнд нэвтрүүлснээр М банкны харилцагчид гадаад төлбөр тооцоо хийхдээ бага шимтгэлээр илүү аюулгүй, хялбар үйлчилгээ авах боломжтой болж байна.
Visa 1 copy.jpg М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүлэн “Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улс дахь дижитал банкны үйлчилгээг улам сайжруулахад чухал алхам болж, цаашлаад улс орны эдийн засгийн өсөлт, дэлхийн зах зээлтэй холбогдоход томоохон хувь нэмрээ оруулж байна” гэж хэлсэн юм.

Уг түншлэл нь 180 гаруй орны 35 төрлийн валютаар хил дамнасан төлбөр тооцоо хийх боломжийг харилцагч нартаа олгоод зогсохгүй М банк Visa International байгууллагатай хамтран ажилласнаар олон улсын төлбөр тооцооны стандартад нийцсэн, шинэлэг үйлчилгээг дотооддоо ашиглах боломжийг бий болголоо.

Дассанаас чинь өөр - М банк

Валютын ханш

Валют

Нэр

Албан ханш

Бэлэн бус авах

Бэлэн бус зарах

Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.

Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn

Contact

Central Tower 15th floor, 8th khoroo, Sukhbaatar District, Ulaanbaatar-14200, Mongolia

Tel: 1800 2929
hello@m-bank.mn

General banking product and service terms

М community-д нэгдээрэй

© 2026 M bank. All Rights Reserved.