М туслах
М банк “Программчлалын олимпиад”-ыг 4 дэх жилдээ дэмжин хамтран ажиллаж байна
Тогтвортой хөгжил
2026.04.22
М банк залуу үеийн программчлалын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг дэмжих хүрээнд СЭЗИС-ийн Мэдээллийн системийн менежментийн тэнхимээс зохион байгуулдаг “Программчлалын олимпиад”-ыг 2023 оноос хойш 4 дэх жилдээ ивээн тэтгэн хамтран ажиллалаа. Энэ жилийн олимпиад МСМТ-ийн компьютерын лабораторид амжилттай зохион байгуулагдаж, оюутнууд өөрсдийн мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө. Оролцогчид hackerrank платформ дээр C, C++, Java, Python3 хэлнүүдээс сонгон, нийт зургаан бодлогыг 4 цагийн хугацаанд бодож, шилдгүүдээ тодруулав.
🥇 1-р байр — А.Угтах-Эрин
🥈 2-р байр — О.Баянхангай
🥉 3-р байр — А.Бямбабаяр, Н.Ялалт нар тус тус шалгарч, СЭЗИС-ийг төлөөлөн улсын болон үндэсний программчлалын олимпиадад оролцох эрхээ авлаа.
![]()
М-ийн найзуудын хувьд энэхүү хамтын ажиллагаа нь оюутнууд өөрсдийгөө сорьж, бодитоор өсөх боломжийг дэмжиж буй оролцоо юм. Бид цаашид ч оюутан залуусын программчлал, технологийн мэдлэгт хувь нэмэр оруулах санаачилгуудыг үргэлжлүүлэн дэмжсээр байх болно.

Валют
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Валютын ханш
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN