logo

М туслах

М банк Playtime 2025 наадамд төлбөр тооцооны шинэ шийдэл нэвтрүүллээ

Урамшуулал

2025.06.24

М-тэй хамт Playtime-д явахдаа бэлэн үү? Хэрэв тийм бол М-ийн найзууд нь энэ жилийн Playtime Festival-д Дассанаас өөр шинэлэг шийдлээр бэлэг барьж байгаагаа танилцуулж байна.

М банкны найзууд нь Playtime 2025 наадмын стратегийн түнш байгууллагаар оролцож байгаатай холбогдуулан төлбөр тооцооны шинэ шийдэл болох Cashless Payment буюу бугуйвчаараа бүхий л төлбөр тооцоогоо хийх шийдлийг нэвтрүүллээ. Бидний сайн мэдэх Coachella, Tomorrowland, Wacken Open Air гэх мэт олон улсын хэмжээний томоохон фестивалууд энэхүү төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлж, хэрэгжүүлсээр байгаа бөгөөд Playtime Festival, М банк нар хамтран Cashless Payment системийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх юм. Ингэснээр фестивалын үеэр бэлэн мөнгөний оочер үүсгэх, хүлээх шаардлагагүйгээр маш хурдан хугацаанд төлбөр тооцоогоо шийдэх боломжтой уян хатан, цаг хэмнэдгээрээ давуу талтай.

Мэдээж зөвхөн М-ийн харилцагчид л апп-аасаа бугуйвчаа цэнэглэж, апп-аасаа төлбөр тооцоогоо хянаж, фестивалийг жинхэнэ утгаар нь мэдрэх боломжтой. Тиймээс Playtime Festival-г утгаар нь мэдрэхийн тулд одооноос М-ийн харилцагч болоод бэлдэж байгаарай.

Зөвхөн М-ийн харилцагчид л:
-Цэнэглэх цэгт дугаарлаж зогсохгүй апп-аасаа бугуйвчаа цэнэглэнэ
-Бугуйвч дахь үлдэгдэл, дансны хуулгаа апп-аасаа хянах боломжтой

Бидний бүтэн жилийн турш хүлээсэн, хайртай наадам хаяанд ирчихсэн байна. Хүсэн хүлээсэн наадмынхаа үеэр бугуйвчаа цэнэглэх гэж оочерлож, дуртай артистынхаа дуунаас хоцрохыг хүсэхгүй л байгаа биз. Тиймээс энэ бүх асуудлыг шийдэж М-ийн харилцагч болоод Playtime наадмыг хайр, дурсамж, мэдрэмжээр дүүрэн өнгөрүүлээрэй.

button250131.png

Танд

Харилцах данс

Дижитал зээл

Шилжүүлэг

Таны бизнест

Харилцах данс

Гадаад төлбөр тооцоо

Хөрөнгө оруулалтын зээл

Эргэлтийн хөрөнгийн зээл

Гарын авлагууд

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар

Утас: 1800 2929
hello@m-bank.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

М community-д нэгдээрэй

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2025. М банк

Үйлчилгээний нөхцөл

EN