logo

М туслах

М банк олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр шалгарлаа

Awards

2023.05.19

CX буюу хэрэглэгчийн туршлагын талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Customer Experience Conference2 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээний үеэр CX Exellence Awards 2023 буюу Шилдэг хэрэглэгч төвтэй байгууллага, Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, Шилдэг СХ манлайлагч байгууллагуудыг шалгаруулсан бөгөөд Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр Монголын анхны Необанк М банк шалгарлаа.

М банк нь 2022 оны 8 сард Монголын банк санхүүгийн салбарт шинэ өнгө, салхийг оруулахаар байгуулагдсан ба монголд анх удаа салбаргүй, дижитал дээр бүрэн суурилсан гэдгээрээ онцлог юм.

B.Temuulen.jpg

М банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн “Бид банкаа бүтээхдээ хэрэглэгчдэд тулгардаг байнгын асуудлуудыг халж, яавал илүү хялбар, ухаалгаар тэдний туршлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах вэ гэдэг дээр бодож эхэлсэн. “Яагаад болохгүй гэж” гэдэг асуулт бидний амин судас. Тиймээс ч бид хэрэглэгчдэд дассанаас нь өөр банкны үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна. Үүнтэй холбоотойгоор “Дассанаас чинь өөр” гэсэн брэндийн кампанит ажлаа эхлүүлээд явж байна.

Хүн бүрийн санхүүгийн нөхцөл байдал өөр учраас түүнд нь зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох нь бидний зорилго. Тиймээс ч нэр болон хугацаагаа хүссэнээрээ сонгох боломжтой хадгаламж, эхний дансны дугаараа ч хэрэглэгч өөрөө сонгох боломжийг бий болгосон.

Бид цаашдаа харилцагчийн амьдралын хэв маягт тохирсон банкны бус бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохоор зорьж байна” гэсэн юм.

Танд

Харилцах данс

Дижитал зээл

Шилжүүлэг

Таны бизнест

Харилцах данс

Гадаад төлбөр тооцоо

Хөрөнгө оруулалтын зээл

Эргэлтийн хөрөнгийн зээл

Гарын авлагууд

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар

Утас: 1800 2929
hello@m-bank.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

М community-д нэгдээрэй

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2025. М банк

Үйлчилгээний нөхцөл

EN