logo

М туслах

“Неосити” хотхонд байр авах иргэдэд 8 хувийн хүүтэй нөхцөлөөр зээл олгоно

Бүтээгдэхүүн

2025.09.02

М банкны найзууд нь “Неосити” хотхонд байр авах иргэдэд зориулан жилийн 8 хувийн хүүтэй Ногоон зээлийг олгож эхэллээ. Монгол Улсад анх удаа АНУ-ын ногоон барилгын LEED сертификат авсан “Неосити” хотхон нь байгальд ээлтэй, ухаалаг шийдэл бүхий амьдрах шинэ орчны жишиг төсөл болж байгаа тул бид энэхүү төслийг дэмжин онцгой нөхцөл бүхий зээлийг санал болгож байна.

Иргэд орон сууцаа ашиглалтад орох хүртэл хугацаанд хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу жилийн 8 хувийн хүүтэйгээр зээл авч, байраа захиалах боломжтой. Харин байр ашиглалтад орсны дараа төлбөрийн үлдэгдэлтэй нөхцөлд орон сууцны Ногоон зээлийн үндсэн хүүгээр тооцогдох юм шүү.

NeocityV (1).png

2400 айлын “Неосити” хотхоны бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд эхэлсэн бөгөөд 2025 онд “Шинэ Монгол-3” сургууль, 400 айлын орон сууц ашиглалтад орох юм. Эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нэмэлт хүүний дарамтгүй нөхцөлөөр байраа бэлэн болтол тайван хүлээгээд шинэ байрандаа нүүж ороорой.

Зээлийн үйлчилгээг М банкны Шангри-Ла Оффисын 8 давхар, 806 тоотод байрлах харилцагчийн төвөөс авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 1800-2929 дугаараас авна уу.

Валютын ханш

Валют

Нэр

Албан ханш

Бэлэн бус авах

Бэлэн бус зарах

Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.

Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn

Танд

Харилцах данс

Дижитал зээл

Шилжүүлэг

Таны бизнест

Харилцах данс

Гадаад төлбөр тооцоо

Хөрөнгө оруулалтын зээл

Эргэлтийн хөрөнгийн зээл

Гарын авлагууд

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар

Утас: 1800 2929
hello@m-bank.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

М community-д нэгдээрэй

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк

Үйлчилгээний нөхцөл

EN