М туслах
Залуу манлайлагчдыг дэмжсэн хамтын аялал маань амжилттай өндөрлөлөө
Тогтвортой хөгжил
2025.09.05
Зориг сангийн ууган хөтөлбөрийн нэг болох 22 дахь удаагийн “Залуу манлайлал” хөтөлбөртэй эхлүүлсэн хамтын аялал маань амжилттай өндөрлөж, залуус нийгэмд өөрчлөлт авчрах дөрвөн төслийг амжилттай хэрэгжүүллээ.
2024 оны намраас эхэлсэн манлайллын аялалд нийт 306 залуус өргөдөл өгч, 23 оролцогч сонгогдон 8 сарын турш сургалт, уулзалт, семинарт хамрагдан, уур амьсгалын өөрчлөлт, сэтгэл зүйн эрүүл мэнд, тусгай хэрэгцээт иргэд болон залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийгэм рүү чиглэсэн дөрвөн төслийг санаачлан хэрэгжүүлсэн нь бахархам үр дүн байв.

М банкны гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн хөтөлбөрийн хаалтын үеэр “Манлайлагч гэдэг нь аливааг өөрөөр харж, тогтсон хэв маягийг сайжруулан өөрчлөх чадвартай хүн байдаг. Монголын нийгэм, эдийн засагт бодит өөрчлөлт авчрах хүмүүс нь залуус та бүхэн шүү.” гэж онцолсон юм.

Хөтөлбөрийн хүрээнд бидний зүгээс зөвхөн санхүүжилтээр дэмжээд зогсохгүй, оролцогч залууст зориулан “Дижитал банк” сэдэвт семинар зохион байгуулж, оролцогчид өөрсдийн санаачилгаар 7–17 насны хүүхэд болон 22-оос дээш насны залуусын санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүний санаа боловсруулж, идэвхтэй оролцсон нь онцлох үр дүн байлаа.
М-ийн найзууд нь боловсролын салбар руу чиглэсэн хөрөнгө оруулалтаа өргөжүүлсээр байна. “Хиймэл оюуны үндэсний аян”, Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлэх боловсролын салбарын ажилчнуудад зориулсан “Багш карт” зэрэг санаачилгуудын нэгэн адил “Залуу манлайлал” бол бидний хувьд ирээдүйд итгэж, дассанаас өөрийг эрэлхийлэгч залуусаа дэмжсэн бас нэгэн үнэ цэнтэй хамтрал байлаа.
Валют
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Валютын ханш
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN