Карт болон ухаалаг төхөөрөмжөө алдвал дараах зүйлсийг хий

M secure

2025.09.29

Утас, таблет, зөөврийн компьютер, банкны карт зэрэг таны хувийн мэдээллийг хадгалдаг зүйлсээ хулгайд алдах, алга болгох эрсдэл хэнд ч тохиолдож болно шүү дээ. Тэгвэл энэ тохиолдолд юу хийх, хэрхэн эрсдэлийг хохирол багатайгаар хянах талаар энгийн бөгөөд шууд хэрэгжүүлж болох зөвлөмжүүдийг М-ийн найзууд нь төхөөрөмжийн аюулгүй байдалтай холбоотой цуврал нийтлэлийнхээ сүүлийн дугаараар хүргэх гэж байна.

Artboard 3 copy 4.png

Хэрэв та төхөөрөмжөө алдсан тохиолдолд нэн тэргүүнд тэнд хадгалагдсан санхүүгийн апп, картын мэдээлэлд анхаарал хандуулах шаардлагатай. Жишээлбэл, банкны картаа алдсан тохиолдолд апп руугаа орж, дансаа түр хугацаанд түгжих эсвэл харилцагчийн төвтэй яаралтай холбогдон картыг блоклох хэрэгтэй. Жишээ нь, М банкны апп дээр "Карт идэвхгүй болгох" функц байдаг бөгөөд энэ нь картаа буцаан олох хүртлээ санхүүгийн эрсдэлээс сэргийлэх чухал үйлдэл болдог.

Ямар арга хэмжээ авах вэ?
-Төхөөрөмжтэй холбосон апп, дансуудаа "sign out", "remove device" тохиргоог хий.
-Нууц үгүүдээ бүгдийг нь соль.
-Банкны апп, QR төлбөр, карт хадгалагдсан бол карт апп-аа түр хаах эсвэл хязгаарла.
-"Find My Device" эсвэл "Find My iPhone"-ийг ашигла.
-Хэрвээ төхөөрөмж хулгайд алдагдсан бол Цагдаагийн байгууллагад мэдэгд.

Мөн сүүлийн үед банк, үйлчилгээний байгууллагууд хоёр түвшний баталгаажуулалт буюу OTP (нэг удаагийн нууц код) ашигладаг болсон. Энэхүү нууц кодыг таны гар утсанд ирэх мессеж, тусгай OTP төхөөрөмж эсвэл апп-аар дамжуулан мэдэгддэг. Харин энэ тохиолдолд анхаарах ёстой зүйл бол OTP кодыг хэнд ч, хэзээ ч дамжуулж болохгүй.

Эцэст нь хэлэхэд, ухаалаг төхөөрөмж бидний амьдралын салшгүй хэсэг болсон энэ үед мэдээллийн аюулгүй байдал гэдэг зөвхөн техникийн талаас биш, харин таны анхаарал, хариуцлага, мэдлэг дээр тогтож байгааг үргэлж санах хэрэгтэй юм шүү. Танд хэрэгтэй зөвлөгөөг М-ийн найзууд нь өгчихлөө. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ! Asset 1.png

Валютын ханш

Валют

Нэр

Албан ханш

Бэлэн бус авах

Бэлэн бус зарах

Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.

Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn

Contact

Central Tower 15th floor, 8th khoroo, Sukhbaatar District, Ulaanbaatar-14200, Mongolia

Tel: 1800 2929
hello@m-bank.mn

General banking product and service terms

М community-д нэгдээрэй

© 2026 M bank. All Rights Reserved.