Хиймэл оюун ашигласан залилангийн шинэ эрсдлүүд
M secure
2026.07.01
Хиймэл оюун (AI) бидний ажлыг хөнгөвчилж, өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Гэвч технологи хөгжихийн хэрээр цахим залилангийн арга ч мөн адил шинэ түвшинд хүрч байна. Өнөөдөр залилан үйлдэгчид хүний дуу хоолой, дүр төрх, бичих хэв маягийг хүртэл дуурайлган хуурамч мэдээлэл түгээж, хүмүүсийг төөрөгдүүлэх боломжтой болжээ. Тиймээс М-ийн найзууд нь M secure цувралынхаа энэ удаагийн дугаарт шинэ үеийн залилан ба дижитал аюулгүй байдал сэдвийн хүрээнд цуврал нийтлэл бэлтгэн хүргэх гэж байна. Эхний дугаараараа AI ашигласан залилангийн эрсдэлүүдийн тухай, хэрхэн ажилладаг, ямар аюул дагуулдаг, хамгийн гол нь өөрийгөө хэрхэн хамгаалах талаар бэлтгэлээ.
AI ашигласан залилан гэж юу вэ?
AI ашигласан залилан гэдэг нь гэмт этгээдүүд хиймэл оюуны тусламжтайгаар хүний дуу хоолой, зураг, дүрс бичлэг, бичих хэв маягийг дуурайлган хуурамч мэдээлэл үүсгэж, мөнгө эсвэл хувийн мэдээлэл авахыг оролддог залилангийн шинэ хэлбэр юм. Өмнө нь залилангийн мессежүүд дүрмийн алдаа ихтэй, ойлгомжгүй байдаг байсан бол өнөөдөр AI-ийн тусламжтайгаар яг л танил хүн, байгууллага эсвэл банкнаас ирсэн мэт үнэмшилтэй болсон байна.

Хамгийн түгээмэл AI залилангууд
1. Банкны нэр барьсан AI мессеж
"Таны дансанд сэжигтэй гүйлгээ илэрлээ", "Нэвтрэх эрх түдгэлзсэн тул баталгаажуулна уу", "Таны зээлийн хүсэлт батлагдлаа" гэх мэт мессежүүд нь албан ёсны мэдэгдэл мэт харагддаг ч үнэндээ таныг хуурамч сайт руу оруулж, нууц үг эсвэл картын мэдээллийг авах зорилготой байдаг.
2. Танил хүний дүрээр ирэх залилан
AI ашиглан хүний сошиал хаяг, зураг, нийтлэлээс мэдээлэл цуглуулж, таны найз эсвэл хамтран ажиллагч мэт харагдах хуурамч хаяг үүсгэдэг. Ингээд "яаралтай мөнгө шилжүүлээч", "энэ линкээр ороод санал өгөөч" гэх мэт хүсэлт илгээх нь түгээмэл болжээ.
3. AI дуу хоолойн залилан
Хэдхэн секундын дууны бичлэг байхад л AI тухайн хүний хоолойг дуурайлган дуудлага хийх боломжтой болсон. Тиймээс танил хүний дуугаар мөнгө нэхсэн дуудлага ирвэл давхар шалгаж баталгаажуулах шаардлагатай юм шүү.
AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?
✅ Хэт яаруулж байгаа эсэхийг анзаарах: "Яг одоо", "нэн даруй", "түргэн" гэсэн шаардлага ихэвчлэн залилан байдаг.
✅ Сэжигтэй холбоос дээр дарахгүй байх: Банк болон албан байгууллагын нэртэй төстэй боловч өөр домэйн ашигласан холбоос их байдаг.
✅ Нууц мэдээллээ хэзээ ч өгөхгүй байх: Банк хэзээ ч нууц үг, OTP код, картын CVV кодыг утас, чат, мессежээр асуудаггүй гэдгийг санаарай.
✅ Итгэхээсээ өмнө шалгах: Танил хүний нэрээр мөнгө нэхсэн бол өөр сувгаар тухайн хүнтэйгээ холбогдон заавал баталгаажуулаарай.
Өмнө нь бид хуурамч линк, сэжигтэй мессежийг алдаатай бичвэрээр нь таньдаг байсан бол өнөөдөр AI тэдгээрийг бараг ялгагдахгүй хэмжээнд хүргэсэн. Тиймээс цахим орчинд харсан бүхэндээ итгэхээс илүү шалгаж нягталдаг дадал хамгийн хүчтэй хамгаалалт болж байна. Технологи ухаалаг болохын хэрээр бидний сонор сэрэмж ч бас ухаалаг байх хэрэгтэй. М-ийн найзууд нь хэрэгтэй зөвлөгөөг хүргэлээ. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ.

Валют
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Валютын ханш
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк