logo

М туслах

Subscription хийхээсээ өмнө анхаарах зүйлс

M secure

2025.10.27

Сүүлийн үед бид сар бүр тогтмол хураамж (subscription) авдаг апп, платформууд элбэг ашиглах болсон. Гэвч үүний ард нуугдах зарим нэг аюул бий. "Free trial", "Only $1" гэж эхэлдэг саналын цаана үнэндээ таны картын мэдээллийг авч тогтмол, өндөр дүнгээр автомат таталт хийх зорилго нуугддаг. Ингэснээр та мэдэлгүйгээр сар бүр ашигладаггүй үйлчилгээний төлөө мөнгөө алддаг. М-ийн найзууд нь Subscription залилан төрлийн эрсдэлээс сэргийлэх зөвлөмжийг M secure цувралын энэ дугаарт бэлтгэлээ.

Artboard 3 copy 2.png

Ийм залиланг таних 4 шинж тэмдэг
Хэт сайхан сонсогдох санал: 1 долларын үнэтэй Netflix, хиймэл оюуны хэрэгсэл, насанд хүрэгчдийн сайт, крипто апп-ууд гэж анхаарал татдаг.
Бүртгүүлэхэд шууд карт шаардана: Үнэхээр туршилтын хувилбар байвал шууд ашиглуулах боломжтой байх ёстой ч эхлээд картын мэдээлэл шаардаж байвал сэрэмжтэй байхад илүүдэхгүй.
Домэйн нэр: .top, .xyz, .info гэх мэт түгээмэл бус домэйнууд байдаг.
Хязгаарлагдмал тохиргоо: Cancel буюу цуцлах тохиргоо бараг байхгүй, дансаа хаах боломжгүй эсвэл хариу өгдөггүй, холбогдох аргагүй платформууд байдаг.

Хэдий залилан биш ч, нэг удаагийн subscription идэвхжүүлээд картын мэдээллээ оруулсан бол дараа сарын төлбөр автоматаар суутгагддаг гэдгийг санаарай. Тиймээс дараагийн сард ашиглахгүй бол марталгүй цуцалж, хэрэгцээгүй төлбөрөөс өөрийгөө хамгаалаарай.
Asset 1.png

Валютын ханш

Валют

Нэр

Албан ханш

Бэлэн бус авах

Бэлэн бус зарах

Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.

Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn

Танд

Харилцах данс

Дижитал зээл

Шилжүүлэг

Таны бизнест

Харилцах данс

Гадаад төлбөр тооцоо

Хөрөнгө оруулалтын зээл

Эргэлтийн хөрөнгийн зээл

Гарын авлагууд

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар

Утас: 1800 2929
hello@m-bank.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

М community-д нэгдээрэй

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк

Үйлчилгээний нөхцөл

EN