М туслах

М банк Засгийн газрын хүүний хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт нэгдлээ
Тогтвортой хөгжил
2026.03.06
2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд олгох зээлийн хүүний хөнгөлөлтийн хамтын ажиллагааны гэрээнд М банк гарын үсэг зурлаа. Тус гэрээг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ)-тай хамтран байгуулсан бөгөөд М банкнаас Бизнес хариуцсан дэд захирал Д.Бадруун оролцов. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд М банк харилцагчдадаа 24 сар хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээл авах боломжийг бүрдүүлж байна.

2026 онд хэрэгжих зээлийн хөтөлбөрийн онцлог
“Цагаан алт” хөдөлгөөн
2026 онд ноолуурын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зөвхөн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгоно. Өмнөх жилүүдэд ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын өргөн хүрээнд санхүүжилт олгож байсан бол энэ онд бодлогын хүрээг илүү тодорхой болгож байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжин олгогдох зээлийн нийт эх үүсвэр нь 350 тэрбум төгрөг байна.
“Атар-4” аян
Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг эргэлтийн хөрөнгийн чиглэлээр дэмжинэ. Өмнөх онуудад ХАА-ын тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тариалан, ХАА тоног төхөөрөмж нийлүүлэгч, махны үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, сүүний чиглэл зэрэг өргөн хүрээнд олгож байсан бол 2026 онд тариалангийн үйлдвэрлэлд төвлөрч байна. Уг хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжин олгогдох зээлийн нийт эх үүсвэр 130 тэрбум төгрөг байна.
М банк 2025 онд ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 49.7 тэрбум төгрөг, Хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 9.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгожээ. Цаашид ч бид бизнес эрхлэгчдийн өсөлт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжсэн шийдлүүдийг бодит эх үүсвэрээр санхүүжүүлж, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тууштай хамтран ажиллана.
Валют
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Валютын ханш
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN