logo

М туслах

М банкны системийн шинэчлэлтийн талаар бүгдийг

Бүтээгдэхүүн

2026.06.15

Сайн уу? М-ийн найзууд нь байна.

Бид 06/20-ны 22:00 цагаас 06/21-ний 13:00 цагийн хооронд банкны үндсэн системээ өргөжүүлэн тэлэх шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байна.

Бид яагаад системээ шинэчилж байгаа вэ?

Олон улсын болон дотоодын банкууд банкны үндсэн системээ тодорхой давтамжаар шинэчлэн сайжруулдаг бөгөөд үүний үр дүнд банкны үндсэн системийн хүчин чадал сайжирч, тасралтгүй, найдвартай байдал нэмэгддэг. Мэдээж шинэчлэлт учир багагүй хугацаа шаардлагатай. М банк ч ирээдүйн өсөлт, өсөн нэмэгдэж буй харилцагчдынхаа хэрэгцээг дэмжих зорилгоор үндсэн системээ илүү хүчирхэг болгох шинэчлэлтийг энэ өдөр хийх юм.

Систем шинэчлэснээр үүсэх давуу тал

1. Хамгийн сүүлийн үеийн банкны систем Банкны үндсэн системийн шинэ, дэвшилтэт хувилбарыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Ингэснээр банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж, цар хүрээг нэмэгдүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлын шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх, өөрчлөлт хийхэд нээлттэй болно.

2. Хүртээмж, тасралтгүй ажиллагаа Банкны үйл ажиллагааны сувгуудын тасалдлын хугацааг бууруулах, үйлчилгээний тасралтгүй, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, хадгалах боломжтой болно.

3. Системийн уян хатан байдал, өргөжих боломж Бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээ, ачаалал даах чадамжийг системийн тасалдал үүсгэхгүйгээр шуурхай нэвтрүүлэх, нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Юу ажиллах вэ?

  • -Картын бүх төрлийн гүйлгээ (шинэчлэлт эхэлснээс хойш буюу 06/20-ны 02:00 цагаас 06/21-ний 12:00 цагийн хооронд хэвийн ажиллана).

  • -ПОС төхөөрөмж хэвийн ажиллана.

Юу ажиллахгүй вэ?

  • -М банк апп

  • -М бизнес апп

  • -e-mbank.mn байгууллагын веб

Зээл яах вэ гэж үү?

Хэрэв зээлийн төлөлт нь 06/20-нд бол 22:00 цагаас өмнө хэвийн татагдах бөгөөд төлөлт нь 06/21-нд бол зээл төлөх данснаас нь 06/21-ний шөнө автоматаар татагдах болно. Харин төлөлтөө дансандаа байршуулах бол шинэчлэлт дууссаны дараагаар байршуулах боломжтой шүү.

Нэмж хэлэхэд үндсэн системийн шинэчлэлтийн үеэр таны мэдээлэл, мөнгө, хадгаламж аюулгүй тул санаа зовох хэрэггүй. М-ийн найзууд нь банкны системийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг нэвтрүүлж урт хугацаанд тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулахаар үндсэн системээ энэ өдөр шинэчлэх учраас харилцагч та бүхэн хүлээцтэй хандаж, эерэгээр хүлээж аваарай. Энэ өдөр хэдхэн цаг хүлээгээд илүү хүчирхэг банкны системээр эргээд уулзацгаая.

М банкны найзууд нь.

Валютын ханш

Валют

Нэр

Албан ханш

Бэлэн бус авах

Бэлэн бус зарах

Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.

Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn

Танд

Харилцах данс

Дижитал зээл

Шилжүүлэг

Таны бизнест

Харилцах данс

Гадаад төлбөр тооцоо

Хөрөнгө оруулалтын зээл

Эргэлтийн хөрөнгийн зээл

Гарын авлагууд

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар

Утас: 1800 2929
hello@m-bank.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

М community-д нэгдээрэй

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк

Үйлчилгээний нөхцөл

EN