Хуримтлал үүсгэхэд туслах 4 зөвлөмж

Бүтээгдэхүүн

2026.10.22

“Дэлхийн хуримтлалын өдөр 2026”-г тохиолдуулан М банкны найзууд нь санхүүгийн нөөцөө бүрдүүлэхэд туслах дөрвөн аргыг хуваалцъя.

1. Эхлээд орлого, зарлагаа тэмдэглээрэй

Сарын орлого, зарлагаа бүртгээд үзээрэй. Жишээлбэл, тогтмол зардал, зээлийн төлөлт, сарын хэрэгцээ гээд зорилгынх нь дагуу ангилчихвал онцын шаардлагагүй, хэмнэж болох зардлуудаа бодитоор харах боломжтой болно гэсэн үг. Бага гэлтгүй шаардлагагүй зардлаа танаж, хуримтлалдаа зориулаарай.

2. Гэнэтийн зардалд зориулж мөнгө хадгалаарай

Санхүүгийн мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар өрөө төлөхийн зэрэгцээ бага ч гэсэн хуримтлал үүсгэх нь гэнэтийн зардал гарахад дахин зээл авахаас сэргийлэхэд тусалдаг байна. Тиймээс урт хугацааны хуримтлалаас гадна гэнэтийн хэрэгцээнд ашиглах тусдаа нөөцтэй болоорой. Их мөнгө хуримтлуулахыг хүлээлгүй, боломжтой дүнгээрээ гэнэтийн жижиг хэрэгцээнд зориулан хадгалаад үзээрэй.

3. Хуримтлалаа автоматжуулаарай

Хэрэв боломжтой бол хуримтлалын данс руу автоматаар шилжүүлдэг тохиргоо ашиглаж болно. CFPB-н судалгаагаар автомат шилжүүлгийн тохиргоотой хүмүүс нэг жилийн дотор 1.5–3.5 дахин илүү их хуримтлал үүсгэсэн байна. Тиймээс энэхүү аргыг туршаад үзээрэй. Цалин буух өдөртэйгээ уялдуулан хуримтлалын данс руу тогтмол шилжүүлэг тохируулаарай.

4. Зорилгодоо тохирсон хадгаламж сонгоорой

Хуримтлал үүсгэхэд эхлэх дүнгээс гадна таны санхүүгийн зорилго чухал. М-ийн найзууд нь хүн бүрийн санхүүгийн нөхцөл байдал, зорилгод нийцүүлсэн олон төрлийн хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна. ЭНД дарж хадгаламжийн аяллаа М-тэй хамт эхлүүлээрэй. Хадгаламж нээхээсээ өмнө хүү, хугацаа, мөнгөө зарцуулах боломж болон бусад нөхцөлийг сайтар судлаарай. Хамгийн гол нь өөрийн санхүүгийн боломжид нийцсэн дүнгээр тогтмол хуримтлуулах юм шүү. button251218.png

Валютын ханш

Валют

Нэр

Албан ханш

Бэлэн бус авах

Бэлэн бус зарах

Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.

Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар

Утас: 1800 2929
hello@m-bank.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

М community-д нэгдээрэй

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк