logo

М туслах

М банк картын системийн аюулгүй байдлын PCI-DSS стандартыг нэвтрүүллээ

Мэдээллийн аюулгүй байдал

2024.04.15

М банк төлбөрийн картын системийн аюулгүй байдлын олон улсын PCI-DSS стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, батламжаа гардан авлаа. Уг стандартыг нэвтрүүлснээр зөвхөн картын мэдээллээс гадна банкны хэмжээнд харилцагчийн бүхий л мэдээллийг хүн, технологи, процессын түвшинд зөвшөөрөлгүй өөрчилж, устгаж, задруулахаас сэргийлж, бүрэн хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байна.

m bank.jpg

PCI-DSS стандартын давуу тал:

Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан орчин: Карт эзэмшигчийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, түүнийг зөвшөөрөлгүй өөрчлөх, устгах, задруулахаас сэргийлсэн, мэдээллийн аюулгүй байдлын удирдлага, бодлого, үйл ажиллагаа, мэдээллийн технологийн дэд бүтцийн зохион байгуулалт, программ хангамжийн хөгжүүлэлтийн аюулгүй байдал, төлбөрийн картын мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулах, баталгаажуулах найдвартай орчныг бий болголоо.

Эрсдэлийг бууруулна: PCI DSS нь мэдээллийн аюулгүй байдлын суурь шалгуурыг хангах үндэс болдог. Тус стандартыг нэвтрүүлснээр байгууллагад төлбөрийн картаар хийгдэх луйврын болон залилангийн гүйлгээг илрүүлэх, урьдчилан сэргийлэх процессыг бий болгож, энэ төрлийн эрсдэлийг бууруулдаг. Энэхүү стандартыг төлбөрийн картын олон улсын нөлөө бүхий 6 брэнд болох Visa, MasterCard, UnionPay, American Express, Discover, JCB-ийн нэгдэн байгуулсан PCI Security Standard Council -аас тодорхойлдог бөгөөд М банкны найзууд нь харилцагчийн итгэж болохуйц, аюулгүй, найдвартай олон бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм.

m bank 02 NEW.jpg

Танд

Харилцах данс

Дижитал зээл

Шилжүүлэг

Таны бизнест

Харилцах данс

Гадаад төлбөр тооцоо

Хөрөнгө оруулалтын зээл

Эргэлтийн хөрөнгийн зээл

Гарын авлагууд

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар

Утас: 1800 2929
hello@m-bank.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

М community-д нэгдээрэй

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2025. М банк

Үйлчилгээний нөхцөл

EN