М туслах
Харилцагчийн гэрээгээ цахимаар хийх боломжтой боллоо
Бүтээгдэхүүн
2024.05.17
М банк бүрэн дижитал дээр суурилсан Необанк бөгөөд банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг дижиталаар авах боломжийг танд олгодог. Монгол Улсын хууль тогтоомж болон холбогдох журмын дагуу дансгүй эсхүл санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй тохиолдолд цахим хэлбэрээр аливаа данс нээхийг хориглодог байсан бол одоо апп-аасаа харилцагч болох боломжтой боллоо.
Цахимаар харилцагчийн бүртгэл үүсгэн, данс нээхийн тулд та холбогдох хуулийн шаардлагыг хангасан байх хэрэгтэй учраас гэрээ байгуулахдаа дараах санамжийг анхаараарай.
Апп дээрх бүртгүүлэх зааврын дагуу шаардлагатай мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэт оруулах.
Бүртгэлээ үүсгэхэд хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийн бодит зураг болон селфи зургаа шаардлагын дагуу оруулах.
Баримт материал, гарын үсэг болон селфи зураг шаардлага хангаагүй тохиолдолд хүсэлтээ дахин явуулах хэрэгтэй шүү.
М-ийн найзууд нь цахимаар бүртгэлээ баталгаажуулах хүсэлт илгээснээс хойш ажлын 8 цагийн дотор шалгаж шийдвэрлэх болно. Цахимаар бүртгэлээ баталгаажуулан гэрээгээ байгуулаад шинэ үеийн банкны үйлчилгээг хүссэн газраасаа аваарай.
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2025. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN