logo

М туслах

М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Тэмүүлэн томилогдлоо

Тогтвортой хөгжил

2024.09.20

М банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2024 оны 7-р сараас М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Тэмүүлэн томилогдлоо.

Б.Тэмүүлэн нь бизнес, банк санхүүгийн салбарын арвин мэдлэг, туршлагатай бөгөөд М банкийг төслийн шатнаас нь эхлүүлэн өөрийн ур чадвар, мэдлэг, туршлагаа харамгүй зориулж Монголын анхны Необанкийг зах зээлд гаргаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд голлох хувь нэмэр оруулсан удирдагч юм.
M bank - Temuulen.png

М банк нээлтээ хийснээр Монголын банк санхүүгийн салбарын шинэ үеийн суурийг тавьж, дахин загварчлагдсан банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг салбарт очилгүйгээр, хүссэн газраасаа авах боломжийг бий болгосон.

Бид байгуулагдаад удаагүй ч банкны үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээнээс гадна ногоон зээл гаргах зорилгоор IFC, Saison Investment олон улсын байгууллагаас санхүүжилт авч, Төлбөрийн картын мэдээллийг аюулгүй байдлын PCI-DSS стандартыг нэвтрүүлж, Виза болон ЮнионПэй олон улсын картуудаа гаргаж, М business апп-аа ч хэрэглээнд нэвтрүүлээд байна. Мөн 2 насны төрсөн өдрөөрөө Өндөр хүүний үзэгдлээр харилцагч нартаа бэлэг бариад амжсан.

Цаашдаа харилцагчдынхаа санхүүгийн эрүүл мэндийг дэмжих Дассанаас өөр бүтээгдэхүүн үйлчилгээ, болон хөнгөлөлт урамшууллыг гаргасаар байх болно.

Танд

Харилцах данс

Дижитал зээл

Шилжүүлэг

Таны бизнест

Харилцах данс

Гадаад төлбөр тооцоо

Хөрөнгө оруулалтын зээл

Эргэлтийн хөрөнгийн зээл

Гарын авлагууд

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар

Утас: 1800 2929
hello@m-bank.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

М community-д нэгдээрэй

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2025. М банк

Үйлчилгээний нөхцөл

EN