logo

М туслах

IBAN дансны дугаарын талаар мэдээд аваарай

Бүтээгдэхүүн

2025.02.11

Монголын арилжааны бүх банкууд IBAN дансны дугаар буюу банкны дансны нэгдсэн дугаарлалттай болж байгаатай холбогдуулан энэ оны дөрөвдүгээр сараас М-ийн найзууд ч гэсэн IBAN дансны дугаарлалт руу шилжих нь ээ.

Тэгвэл IBAN дансны дугаар гэж яг юу юм бэ?
Энэ нь International Bank Account Number буюу Олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий ISO13616-1,2 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаар юм.

IBAN стандарт хэрэглээнд нэвтэрснээр:
-Шилжүүлэг хүлээн авагчийн улс, банк, дансны дугаарыг агуулсан тул гүйлгээний хурд нэмэгдэх;
-Дансны давхардал үүсэхгүй, нэр данс зөрөх буюу буруу гүйлгээнээс сэргийлэх;
-Нэгдсэн стандартчлал бүхий дансны дугаарлалттай болох;
-Дансны дугаар зөв эсэхийг хурдан шалгаж гүйлгээ буцах, саатахаас урьдчилан сэргийлэх;
-Аль банкны данс гэдгийг шууд тодорхойлох;
-Олон улсын гүйлгээний алдаа, буцаалт багасах зэрэг давуу талтай юм.

М банкны харилцагчид IBAN дансны дугаарын мэдээллээ апп-ынхаа нүүр хуудасны данс хэсэг рүүгээ ороод дансны жагсаалтаасаа Дэлгэрэнгүй хэсэг дээр дарж аваарай.
Харин M банкны корпорэйт харилцагчид М-ийн интернет банк доторх дансны жагсаалт хэсгээсээ Дэлгэрэнгүй товч дээр дарж ороод IBAN дансны дугаарын мэдээллээ аваарай.

Танд

Харилцах данс

Дижитал зээл

Шилжүүлэг

Таны бизнест

Харилцах данс

Гадаад төлбөр тооцоо

Хөрөнгө оруулалтын зээл

Эргэлтийн хөрөнгийн зээл

Гарын авлагууд

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар

Утас: 1800 2929
hello@m-bank.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

М community-д нэгдээрэй

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2025. М банк

Үйлчилгээний нөхцөл

EN