М туслах
М банк картын мэдээллийн аюулгүй байдлын PCI-DS 4.0.1 стандартыг нэвтрүүллээ
Мэдээллийн аюулгүй байдал
2025.06.18
М банк картын мэдээлэл болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах PCI-DS 4.0.1 стандартыг амжилттай нэвтрүүлж, харилцагчдынхаа хувийн мэдээллийг олон улсын жишгийн дагуу хамгаалж буйг баталгаажуулсан батламжаа гардан авлаа. Энэхүү шинэчлэл нь М-ийн найзууддаа санал болгож буй төлбөрийн шийдэл, картын үйлчилгээний аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх стратегийн чухал алхам бөгөөд байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог цогцоор нь сайжруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уян хатан, хяналттай хамгаалалтын системийг бүрдүүлэхэд чиглэсэн билээ.
Энэхүү стандартыг нэвтрүүлснээр:
Таны өдөр тутмын худалдан авалт, картын гүйлгээ бүрийн цаана таны хувийн мэдээлэл, санхүүгийн аюулгүй байдал оршдог. Эдгээр мэдээллийг хамгаалахын тулд М-ийн найзууд нь тогтмол сайжруулалт хийсээр байна. Та мэдэхгүй ч, гүйлгээ хийх бүрд эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгаалалтын сүлжээ одоо ч ажиллаж байгаа юм шүү.
PCI-DSS 4.0.1 гэж юу вэ?
Товч бас ойлгомжтойгоор тайлбарлавал PCI-DSS (Payment Card Industry Data Security Standard) нь дэлхийн төлбөрийн картын байгууллагуудаас баталсан, мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь банк, финтек, цахим худалдаа зэрэг байгууллагуудын картын мэдээлэлтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд мөрдөх ёстой аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг агуулдаг юм. Өөрөөр хэлбэл, энэ стандартыг мөрдөөгүй газар таны картын мэдээлэл хамгаалалтгүй байх өндөр эрсдэлтэй гэж ойлгож болох юм. Тэгэхээр их чухал стандарт байгаа биз...
PCI-DSS 4.0.1 хувилбар нь дараах үндсэн шинэчлэл, чиг хандлагыг тусгажээ:
-Аюулгүй байдлыг үр дүнд суурилсан хандлагаар үнэлэх
-Уян хатан хэрэгжилтийн аргачлалтай удирдамж боловсруулах, хэрэгжүүлэх
-Аюулгүй байдлыг тогтмол хянах, мониторинг хийх болон автоматжуулах
-Шинээр үүсэж буй аюул занал, халдлагын аргачлалд нийцүүлэн шаардлагуудыг шинэчлэн тодорхойлсон байна.
Энэ бүх шинэчлэгдэн сайжирсан хамгаалалт 2025 оны 3 сараас эхэлж нэвтэрсэн шүү. Тэгэхээр найзууд аа, өмнөх шигээ итгэл дүүрэн санаа амар гүйлгээгээ хийсээр л байгаарай. М таны мэдээллийн аюулгүй байдлыг үргэлж хамгаалсаар байна.
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2025. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN