М туслах

Залилан эсэхийг 1 минутад таних арга
M secure
2025.10.07
Онлайн ертөнц бидний амьдралыг хялбар болгосон ч нөгөө талд цахим залилан улам нарийсаж, олон хүнийг онилж байна. "Банкнаас ярьж байна", "Шагнал хожлоо", "Даруй төлбөрөө хийхгүй бол…" гэх мэт итгэмээр санагдах мессеж, дуудлага, и-мэйлүүдийг өмнө нь авч байсан л биз дээ. Бүр таньдаг, ойр дотнын чинь хүний хаягаас “Яаралтай мөнгө хэрэг болоод байна. Мөнгө явуулаад өгөөч?” гэх тохиолдол ч бий. Тиймээс M secure цуврал “Цахим орчинд үүсэж болох эрсдэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд энэ удаагийн дугаарт цахим залиланг таних, сэргийлэх зөвлөгөөнүүдийг багцаллаа.

Залилан эсэхийг 1 минутад таних 5 шинж тэмдэг
Эрх мэдэл: Таны ашигладаг банк эсвэл төрийн байгууллага зэрэг албан ёсны эрх мэдэлтэн, албан байгууллагаас холбогдсон мэт утга агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, залилагчид ихэнхдээ эрх мэдэлтэй нэгэн болж жүжиглэн танд итгүүлж, хүссэн үйлдлээ хийлгэхийг оролддог гэсэн үг.
Яаралтай: “24 цагийн дотор хариу өгөөрэй”, “Яаралтай!” гэх мэт хязгаарлагдмал хугацаанд хариу өгөхийг шаардана. Ихэвчлэн торгууль, хохирол гэх мэт сөрөг үр дагавраар айлгаж, таныг яаравчлуулдаг.
Сэтгэл хөдөлгөм: Таныг тодорхой хэмжээнд айлгаж, сандаргаж, найдвар төрүүлж эсвэл сонирхлыг тань хөдөлгөнө. Ингэж тэд таныг хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдэг.
Хомс байдал: Ховор боломж, хязгаарлагдмал тоо санал болгоно. Жишээ нь, тоглолтын тасалбар, мөнгө, эмчилгээ гэх мэтээр “Алдаж магадгүй” гэсэн айдас төрүүлж, түргэн шийдвэр гаргахад хүргэдэг.
Цаг үеийн нөхцөл байдал: Тухайн цаг үеийн үйл явдал, мэдээ эсвэл онцгой өдрүүдийг далимдуулан итгэл үнэмшил төрүүлнэ.
Ойлгомжгүй найруулга: Google Translate-ээр орчуулсан мэт модон бичвэр зэрэг шинж тэмдэг ч түгээмэл гэдгийг бүү мартаарай.
Ингээд санаандгүй нэг товшилтоор хамаг мэдээллээ алдаж мэдэх эрсдэлээс өөрийгөө хамгаалах шаардлагатай чухал зөвлөгөөнүүдийг М-ийн найзууд нь хүргэлээ. Эргэлзээтэй линк, үл таних хүний саналд итгэхээсээ өмнө заавал нягтлаарай.

Валют
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Валютын ханш
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN