М туслах

Үнэгүй Wi-Fi сүлжээний эрсдэл
M secure
2025.10.14
Та олон нийтийн газрын үнэгүй, нээлттэй Wi-Fi-ийг ашиглаж байсан уу? Хэрэв ямар нэг хувийн мэдээлэл тань алдагдаагүй бол та азтай байна. Гэхдээ байнга ийм азтай байхгүйг санах хэрэгтэй. Учир нь нийтийн Wi-Fi бол хакеруудын хувьд онгойлоход хялбар цоож л гэсэн үг. М-ийн найзууд нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах M secure цувралын энэ дугаарт нийтийн Wi-Fi ашиглах аюулгүй байдлын зөвлөгөөг онцолж байна.

Хакеруудын ашигладаг нийтлэг аргууд
“Man-in-the-Middle” халдлага: Төхөөрөмж болон сервер хоёрын хооронд нэвтэрч, таны цахим харилцааг чимээгүй ажиглан хувийн мэдээллийг тань хулгайлах боломжтой.
Хуурамч Wi-Fi: Жинхэнэ Wi-Fi сүлжээтэй төстэй нэртэй (жишээ нь "Coffee_Shop_WiFi_Free") хуурамч сүлжээ үүсгэж, холбогдсоны дараа бүх мэдээллийг тань татаж авдаг. Хакер таны харилцааг хянахаас гадна төхөөрөмжид тань хортой программ (malware) ч суулгах эрсдэлтэй.
Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
-VPN (Virtual Private Network) ашиглах
-Auto-join буюу Wi-Fi-ийн автомат холболтыг унтраах
-Нийтийн Wi-Fi сүлжээнд зайлшгүй холбогдсон үед банкны гүйлгээ хийх, картын дугаар, нууц үг оруулах зэрэг үйлдэл хийхгүй байх
-Ашиглаж дууссаны дараа “Forget this network” тохиргоог хийж, төхөөрөмжөө сүлжээнээс гаргаж хэвшээрэй.

Валют
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Валютын ханш
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN