М туслах

Жинхэнэ эсвэл хуурамч сайт эсэхийг та ялгаж чадах уу?
M secure
2025.10.21
Та интернэтээр үйлчилгээ авахдаа яг жинхэнэ юм шиг харагдах сайтуудад холбогдож байсан уу? Эдгээр хуурамч сайтууд таны нууц мэдээлэл, дансны мэдээллийг авч, санхүүгийн эрсдэлд оруулах боломжтой байдаг. “Заяаны ханиа хэрхэн олох вэ?” гэсэн сонжоо, “Та цоо шинэ iPhone 17 Pro Max хожлоо” гэх шагналын тохирлоос эхлээд цахим орчинд сонирхол татах хуурамч вэбсайт олон байдаг шүү. М-ийн найзууд нь M secure цувралын энэ дугаарт хуурамч сайтын эрсдэлийг онцолж байна.

Хуурамч вэбсайтыг хэрхэн таних вэ?
-URL буюу вэбийг нь сайтар харах. Хуурамч сайтууд ихэвчлэн жинхэнэ сайтаас бага зэрэг ялгаатай, гэхдээ төөрөгдүүлсэн домэйн нэр ашигладаг. Жишээ нь, mbank.mn, m.bank.mn гэх мэт
-Нэрээс гадна харагдац, өнгө, логог нь яг адилхан хуулбарладаг
-Ихэнхдээ байршил, холбоо барих хаяг, утас, албан ёсны хуудасны холбоос байхгүй
-Тодорхой шалтгаангүй нууц үгээ солих, төлбөр төлөхийг шаарддаг
Хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?
-Сэжигтэй холбоос дээр дарахаас өмнө URL-ийг сайтар шалгах
-Хувийн мэдээлэл оруулахын өмнө вэбсайт нь HTTPS-тай эсэхийг шалгах (домайны урд хэсэг ногоон өнгөтэй цоожны дүрс гарч ирдэг)
-И-мэйл, мессежээр ирсэн холбоосоос болгоомжилж, шууд хариу өгөхгүй байх
-Итгэмжлэгдсэн эх сурвалжийн сайтаас л үйлдэл хийх
Цахим орчинд мэдээллээ хамгаалах нь зөвхөн технологийн асуудал бус, таны хариуцлага юм шүү. Жинхэнэ дүр төрхтэй хуурамч сайт таны нууц үг, картын мэдээллийг авч үр дүнд нь санхүү, нэр хүнд, сэтгэл зүй гээд олон зүйлээр хохирох эрсдэлтэй. Тиймээс найзуудаа туршлагатай биш байлаа ч анхааралтай байгаарай.

Валют
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Валютын ханш
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN