
Тусламжийн дүрээр ирсэн луйвраас сэргийлэх аргууд
M secure
2026.10.12
Цахим орчинд аливаа асуудлыг шийдэхийн тулд тусламж хүсэх тохиолдол гардаг шүү дээ. Харин энэ хэрэгцээ, итгэлийг ашиглан гэмт этгээдүүд хэрэглэгчийн мэдээлэл, данс, мөнгийг нь хулгайлах тохиолдол гардаг. Тиймээс М-ийн найзууд нь M secure цувралын энэ удаагийн дугаарт Fake support буюу хуурамч тусламжийн залилан гэж юу вэ, ямар хэлбэрээр үйлдэгддэг, хэрхэн таних талаар хүргэж байна.
Хуурамч тусламжийн залилан гэж юу вэ?
Fake support буюу хуурамч тусламжийн залилан гэдэг нь гэмт этгээдүүд өөрсдийгөө банк, технологийн компани, сошиал медиа платформ, эсвэл үйлчилгээний төвийн ажилтан мэтээр танилцуулж, хэрэглэгчийн итгэлийг ашиглан мэдээлэл, данс, мөнгө хулгайлах арга юм. Тэд өөрсдийгөө худлаа танилцуулсны дараа “таны дансанд асуудал илэрлээ”, “зээл яаралтай шийдэж өгнө” гэх мэтээр хэлж, нууц үг, OTP код, хувийн мэдээлэл авахыг оролддог. Мөн “төхөөрөмж тань вирустэй болсон байна”, “сошиал хаяг тань халдлагад өртжээ” гэх хуурамч анхааруулга илгээж, AnyDesk, TeamViewer зэрэг зайнаас удирдах апп суулгуулах тохиолдол түгээмэл байдаг. Ингэснээр тэд хэрэглэгчийн утас, компьютер зэрэгт нэвтэрч, данс болон хувийн мэдээллийг нь хууль бусаар ашиглах эрсдэл үүсгэдэг байна.

Хэрхэн таньж, өөрийгөө хамгаалах вэ?
1. Түрүүлж холбогдох
Ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байхад банкнаас “Таны системд алдаа гарлаа, бид туслахаар залгаж байна” гэж түрүүлж яривал энэ нь хуурамч дуудлага байх өндөр магадлалтай. Системийн алдааг засахын тулд банк таны хувийн төхөөрөмж рүү нэвтрэхийг хэзээ ч шаарддаггүй юм шүү. Өндөр настан болон хүүхдүүд цахим залиланд өртөх магадлал хамгийн өндөр байдаг тул тэдэнд ирсэн ямар ч дуудлагыг гэр бүлийнхэндээ заавал хэлж шалгуулж байхыг сануулаарай.
2. Нэг удаагийн нууц үг (OTP) код нэхэх
Тэд таны асуудлыг шийдэж өгөх гэж буй мэт дүр үзүүлж, “Таны утас руу ирсэн 4 эсвэл 6 оронтой кодыг хэлээд өгөөч” гэдэг. Энэ код бол таны банкны данс руу нэвтрэх эсвэл мөнгө гаргах хамгийн чухал зөвшөөрлийн код байдаг тул хэнд ч хэлж болохгүй шүү.
3. Албан бус сувгаар харилцах
Байгууллагын албан ёсны вэбсайт, тусгай дугаараар биш Telegram, Viber, Facebook Messenger эсвэл жирийн гар утасны дугаараас “Харилцагчийн үйлчилгээний ажилтан байна” гэж холбогддог байна. Иймээс банк болон бусад компаниудтай харилцахдаа тэдний албан ёсны хаяг, утас, вэбсайтыг заавал шалгаж байгаарай.
Таны асуудлыг шийдэх гэж байгаа мэт харагдсан хүнээс ирсэн хүсэлт бүрийг шууд хүлээж авахын оронд хэнтэй харилцаж байгаагаа шалгаж, нууц мэдээллээ хамгаалаарай.
🚨 Цахим залилангийн талаарх гомдол, мэдээлэл өгөх бол:
102 – Цагдаагийн байгууллага
51265666 – Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар

Валют
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Валютын ханш
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Contact
Central Tower 15th floor, 8th khoroo, Sukhbaatar District, Ulaanbaatar-14200, Mongolia
Tel: 1800 2929
hello@m-bank.mn
© 2026 M bank. All Rights Reserved.