М банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор SUNMI Technology-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Тогтвортой хөгжил
2026.09.11
Хонг Конг улсад зохиогдсон "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад М банк оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр М банк нь дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох SUNMI Technology болон тус компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч "Гэрэгэ ПОС" ХХК-тай стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд дижитал худалдаа, ухаалаг төхөөрөмж зэргээр хамтран ажиллахаар болж байна. Ингэхдээ Sunmi-н технологийн шийдэл, зах зээлийн туршлага болон М банкны дижитал санхүүгийн чадавхыг хослуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, өргөн хүрээний бизнесийн экосистем бий болгохыг эрмэлзэж ажиллах юм.
Арга хэмжээний үеэр М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн "Бид олон улсын технологийн тэргүүлэгч компани SUNMI Technology-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа баяртай байна. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг бүрэн дижиталаар хүргэж ажиллаж байгаа бидний дараагийн алхам жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагааг илүү хялбар, хурдан болгох шинэлэг дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд чиглэж байна. Энэхүү хамтын ажиллагаагаар Монголын санхүүгийн салбарт шинэ стандарт тогтоож, илүү хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдийг харилцагчдадаа хүргэнэ гэдэгт бид итгэлтэй байна." гэж хэллээ.
SUNMI Technology нь өөрийн олон улсын технологийн чадавхыг Евразийн орон нутгийн экосистемтэй холбож, хил дамнасан түншлэлийг зах зээлийн хамтын ажиллагаа болгон хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд шинэ түншлэлийнхээ хүрээнд Монголын зах зээлээс М банктай хамтран дижитал худалдаа, ухаалаг төхөөрөмжөөр хамтран ажиллах юм.
SUNMI Technology компанийн Маркетинг хариуцсан захирал Сэм Сү "Хонг Конг бол Хятад улс болон дэлхийн зах зээлийг холбох чухал гүүр бөгөөд “Бүс ба Зам” дээд хэмжээний уулзалт нь бизнесүүдэд хамтын ажиллагааны томоохон гарц, боломж болдог. М банктай хийсэн манай хамтын ажиллагаа нь SUNMI-н Евразийн бүс нутаг даяарх тасралтгүй өргөжилтийн чухал алхам юм." гэв.

Дэлхийн 150 гаруй улс оролцдог, олон улсын бизнес эрхлэгчдийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, худалдааны үйл ажиллагааг дэмжих зорилготой “Бүс ба Зам” дээд хэмжээний уулзалтад М банк оролцсоноор олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, зах зээлийн тэлэлт зэрэг гаднын зах зээл дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх томоохон үйл явдал боллоо.
Мөн М банк банк жижиг, дунд бизнес эрхлэгчдэдээ зориулж кассын төхөөрөмжөөс эхлээд бизнесийн удирдлага, төлбөр тооцоо, банкны үйлчилгээ хүртэлх бүх хэрэгцээг нэг платформд багтаасан шинэ үеийн кассын цогц систем M business plus-г хэрэглээнд нэвтрүүлээд байна.

М банкны талаарх мэдээллийг ЭНД дарж аваарай.
SUNMI Technolgy-н талаарх мэдээллийг ЭНД дарж аваарай.
Валют
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Валютын ханш
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Contact
Central Tower 15th floor, 8th khoroo, Sukhbaatar District, Ulaanbaatar-14200, Mongolia
Tel: 1800 2929
hello@m-bank.mn
© 2026 M bank. All Rights Reserved.