М туслах
М банкны нууцлалын бодлого
Энэхүү Нууцлалын бодлого нь “М банк” хаалттай ХК (цаашид “М банк” эсхүл “Бид” гэх)-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах явцдаа харилцагч таны бидэнд гаргаж өгсөн болон ил болгосон мэдээллийг Бид ямар зорилгоор, хэрхэн олж авах, цуглуулах, боловсруулах, ашиглах, бусдад гаргаж өгөх, хадгалах, хамгаалах талаар мэдүүлэх зорилготой баримт бичиг юм. Та М банканд бүртгэл үүсгэснээр болон банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигласнаар энэхүү Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Бидний энэхүү эрх зүйн харилцаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана.
1. Нууцлалын бодлогод таны ямар мэдээлэл хамаарах вэ?
Таны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн огноо, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, регистрийн болон иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, зураг, цахим тодорхойлогч буюу холбоо барих мэдээлэл, бичиг баримтын хуулбар зураг, санхүү, зээлтэй холбоотой бусад хувийн мэдээлэл (цаашид “Хувийн мэдээлэл” гэх) нь энэхүү Нууцлалын бодлогод хамаарна.
Олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллүүд болон хуулийн дагуу нийтийн нээлттэй мэдээлэлд хамаарах мэдээлэл, өгөгдөл нь энэхүү Нууцлалын бодлогын үйлчлэлд хамаарахгүй.
2. Бид таны мэдээллийг ямар зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглах вэ?
Бид таны зөвшөөрснөөр болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагаар таны Хувийн мэдээллийг зээлийн эрхийн тооцоолол, судалгаа хийх, танд тохирсон үйлчилгээг санал болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах, хөгжүүлэх, танд бүтээгдэхүүн, үйлчилгээний болон дансны мэдээллийг хүргэх, санал гомдлыг шийдвэрлэх, эрсдэлийг үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийцлийг хангах, төлбөр барагдуулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулиар хүлээсэн болон тайлагналын үүргээ биелүүлэх, дата анализ, аудит хийх зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана.
Таны зөвшөөрсөн хэмжээнд нууцлалыг хангасны үндсэн дээр хамтран ажиллагч байгууллагуудад дамжуулах эрхтэй байна. Бид танд санал болгох зээлийн эрхийг тооцоолох зорилгоор Монголбанкны зээлийн мэдээллийн сан, бусад зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, Төрийн мэдээлэл солилцооны систем болон гуравдагч этгээдээс зохих журмын дагуу лавлагаа, мэдээлэл авч, хадгалж болно.
Бид танд тохирсон үйлчилгээг санал болгох зорилгоор таны цахим зөвшөөрлөөр таны байршлын мэдээллийг, мөн эрсдэлээс хамгаалах зорилгоор таны утасны загварын мэдээллийг авч хадгалж болно.
3. Мэдээллийг хэрхэн цуглуулах вэ?
Бид таны Хувийн мэдээлэл болон танд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн тулд шаардагдах бусад мэдээллийг та М банкны харилцагчаар бүртгүүлэхэд болон М банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг авахдаа таны бүрдүүлж өгсөн анкет, хүсэлт, өргөдөл, байгуулсан гэрээ, бусад баримт бичиг, мобайл аппликэйшн, ATM, таны зөвшөөрсөн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөгдсөн бусад эх сурвалжаас цуглуулж авна.
4. Бид танд хамаарах ямар мэдээллийг боловсруулах вэ?
Бид танд хамаарах дараах мэдээллийг хууль ёсны дагуу олж авч, боловсруулж болох бөгөөд ингэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан зарчим, шаардлагыг мөрдлөг болгоно:
• Таны Хувийн мэдээлэл, үндэс угсаа, гэр бүлийн байдал, нас, хүйс, орлого, зарлагын мэдээлэл;
• Хувийн мэдээллийг баталгаажуулах зорилгоор гаргаж өгсөн баримт бичиг (зураг, иргэний үнэмлэх, пасспорт, төрсний гэрчилгээ, лавлагаа, тодорхойлолт гэх мэт);
• Гүйлгээний мэдээлэл, дансны хуулга;
• Санхүүгийн мэдээлэл, бизнесийн түүх;
• Хяналтын камерын бичлэг болон бусад электрон хэрэгсэл ашиглан олж авсан мэдээлэл;
• Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах болон байршил тогтоох зорилгоор ашигласан төхөөрөмж, IP хаяг.
5. Бид ямар тохиолдолд мэдээллийг бусадтай хуваалцаж болох вэ?
Бид таны мэдээллийг дараах тохиолдолд гуравдагч этгээдтэй хуваалцана:
• Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргаж өгөхийг шаардсан;
• Таны зөвшөөрсөн хэмжээнд.
Бид хуулийн дагуу олж авч, боловсруулсан мэдээллийг бидэнд хөрөнгө оруулалт хийх, санхүүжилт олгох болон бидэнтэй бизнесийн хамтын ажиллагаа бүхий байгууллагад гаргаж өгч болох бөгөөд ингэхдээ мэдээллийг хүнийг тодорхойлох боломжгүй болгож боловсруулсан байна. Мөн тухайн этгээд нь урьдчилан бидэнтэй нууц хадгалах гэрээ байгуулж, мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байх, хамгаалах үүргийг хүлээж, мэдээллийг ашиглах, хамгаалахтай холбоотой стандарт, шаардлагыг бидний мөрддөгөөс дордуулахгүйгээр мөрдөж ажиллах нөхцлийг хангаж, үүргийг хүлээсэн байна.
6. Бид таны мэдээллийг ямар хугацаанд хадгалах вэ?
Таны хувийн мэдээллийг бид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлээс урьдчилан сэргийлэх, архив, албан хэрэг хөтлөлт, нягтлан бодох бүртгэл, тайлагналын шаардлагын хүрээнд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанаас багагүй хугацаанд болон тухайн мэдээллийг ашиглах шаардлагагүй болох хүртэл хадгална.
7. Бид таны мэдээллийг хэрхэн хамгаалж, аюулгүй нөхцөлд хадгалдаг вэ?
Харилцагчийн мэдээллийн үнэн зөв, нууцлалтай, хүртээмжтэй байдлыг ханган ажиллах нь М банкны нэн тэргүүний зорилтын нэг бөгөөд холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартыг хангасан мэдээллийн аюулгүй байдлыг хангах хүн, технологи, процесст суурилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
М банк нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий тусдаа нэгжтэй бөгөөд тус нэгж нь бидний ашиглаж буй мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангах, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй.
Бид мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилтынхоо хүрээнд PCI-DSS (Төлбөрийн картын аюулгүй байдлын олон улсын стандарт)-г нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд мөн ойрын хугацаанд ISO27001 (Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт) нэвтрүүлэхээр ажиллаж байна.
8. Та хэрхэн санал, гомдол гаргах вэ?
Та М банканд аливаа асуудлаар тодруулга авах, санал, гомдол гаргах тохиолдолд hello@m-bank.mn хаягаар хандах боломжтой.
9. Та ямар үүрэгтэй вэ?
Та М банкны үйлчилгээг авахдаа өөрийн үүсгэсэн нэвтрэх нэр, нууц үг, нууц асуулт, хариулт зэргийг бусдад задруулахгүй байх, бусдад дамжуулахгүй байх, бусдад алдах нөхцөл байдал үүсгэхгүй байх үүрэгтэй. Хэрэв та өөрийн нууц үгээ алдсанаас болж хохирол учирсан тохиолдолд М банк хариуцлага хүлээхгүй.
10. Тантай бид хэрхэн холбогдож мэдээлэл хүргүүлэх вэ?
Бид танд М банк аппликэйшн, электрон шуудан, бүртгүүлсэн утасны дугаар болон гэрийн хаяг зэрэг сувгаар Монгол хэл дээр мэдээлэл хүргүүлнэ. Мөн бид Нууцлалын бодлого болон Бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл зэрэг үйлчилгээтэй холбоотой бусад мэдээллийг www.m-bank.mn вэб хуудсандаа байршуулна. Дээрх сувгуудаар мэдээлэл хүргүүлснийг албан ёсоор мэдээлэл хүргүүлсэнд тооцно.
11. Бидэнтэй хэрхэн холбогдох вэ 🤔
Та М банкны үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар бидэнтэй М банкны аппликэйшнээр болон дараах сувгаар холбогдох боломжтой.
Мэйл хаяг: hello@m-bank.mn
Утасны дугаар: 1800-2929
Төв оффис: Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 1-р давхар, М харилцагчийн төв
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2025. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN