М туслах

Санхүүгийн мэдээлэл

Санхүүгийн бүртгэл, хяналтын тогтолцоо

Банкны санхүү, нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоо, тайлагналын үйл ажиллагааг Санхүү хариуцсан захирлын харъяа Санхүүгийн удирдлагын нэгж, Санхүүгийн бүртгэл, тайлангийн нэгж, Төлбөр тооцоо, үйл ажиллагааны нэгжүүдээр дамжуулан зохион байгуулдаг ба дараах үндсэн чиг үүрэг бүхий хяналтууд хэрэгждэг. Үүнд:

- Банкны нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг Монгол улсын хууль, Монголбанкны заавар, журам, СТОУС, НББОУС-д нийцүүлэн тодорхойлж, банкны үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, санхүүгийн бүртгэл тайлангийн үнэн зөв, ил тод, тасралтгүй байдлыг хангах;

- Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналын зорилгоор Банкны суурь бүртгэлийн системийн үнэн зөв байдалд өдөр тутам хяналт тавьж, дотоод хяналтын системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллах, нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцооны үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, хянах чиг үүргийг хэрэгжүүлэх;

- Банкны санхүүгийн тайланг СТОУС-д нийцүүлэн бэлтгэх, хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулах, банкны гадаад, дотоод мэдээлэл хэрэглэгчдийг үнэн зөв, найдвартай мэдээллээр хангах;

- Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, банкны төсвийн удирдлагыг үр ашигтайгаар зохион байгуулах, санхүүгийн шинжилгээнд үндэслэн оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, удирдлагын мэдээллийн системийн тасралтгүй байдлыг хангах.

Дотоод аудит, дотоод хяналтын тогтолцоо

Банкны дотоод аудитын үйл ажиллагааг ТУЗ-ийн харъяанд байх Дотоод аудитын нэгж хариуцан ажилладаг. Дотоод аудит нь банкны үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, зөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ингэхдээ системтэй, оновчтой арга хандлагаар банкны эрсдэлийн удирдлага, засаглал ба дотоод хяналтын үйл явцын үр нөлөөтэй, үр ашигтай байдлыг үнэлж, байнгын сайжруулалтыг санал болгох замаар удирдлагад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Дотоод аудит нь банкны засаглал, үйл ажиллагаа болон стратегийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамгаалалтын 3-р бүсийн хяналтыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Зээлийн эрсдэл
2. Зээлийн төвлөрлийн эрсдэл
3. Зах зээлийн эрсдэл
4. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний эрсдэл
5. Хөрвөх чадварын эрсдэл
6. Үйл ажиллагааны эрсдэл
7. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл
8. Ёс зүй, нэр хүндийн эрсдэл
9. Хянан нийцүүлэлтийн эрсдэл
10. Мэдээллийн системийн эрсдэл
11. Бусад эрсдэл

Танд

Харилцах данс

Дижитал зээл

Шилжүүлэг

Таны бизнест

Харилцах данс

Гадаад төлбөр тооцоо

Хөрөнгө оруулалтын зээл

Эргэлтийн хөрөнгийн зээл

Гарын авлагууд

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар

Утас: 1800 2929
hello@m-bank.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

М community-д нэгдээрэй

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024. М банк

Үйлчилгээний нөхцөл

EN