М туслах
Заавал хөрөнгө оруулалт авах шаардлагатай юу?
Бизнес
2024.05.28
Бид амьдралынхаа хором мөч бүрд сонголт хийдэг. Юу ч хийхгүй байна гэдэг ч бас сонголт, ийм сонголтыг бид амьдралдаа болоод бизнестээ стратеги болгон хэрэглэж болно. Гэхдээ юу ч хийхгүй байх сонголтыг бизнестээ хэрэглэхдээ заавал баримтлах ёстой зарчим бол тодорхой байдлыг хангах. Учир нь бизнес итгэлцэл, харилцаан дээр тогтдог. Бизнесийн хамтрагчид, түншүүд, хэрэглэгч нар үргэлж тодорхой байдлыг хүснэ. Тийм учраас юу ч хийхгүй байх, ямар нэг санаа санаачилгыг дэмжихгүй байх, тохиролцоо хэлэлцээрт хүрэхгүй байна гэдэг бол айж ичих, санаа зовних зүйл биш юм. Ердөө бизнест гаргаж болох сонголтуудын нэг. Гагцхүү та энэ сонголтыг хийсэн бол бүх талууд мэдэх ёстой.
The Profit / Одь Тан бүтэн дугаарыг ЭНД дарж үзээрэй
Бизнест хоёр төрлийн тодорхой байдлыг бий болгох нь чухал байдаг
Стратегийн тодорхой байдал гэдэг нь бид хаашаа явж байгаа вэ, яаж тэнд хүрэх вэ? гэдэгт хариулт өгөх юм. Энэ асуултад хариулснаар бизнесийн зорилго, зорилтуудыг тодорхойлоход тусалж улмаар замдаа сатаарахгүй байхад, өрсөлдөгч нараа таньж ойлгоход, нөөц бололцоогоо зөв хуваарилахад гээд олон талт ашиг тусыг бий болгодог.
“The Profit” нэвтрүүлгийн 9-р дугаарт профит, хөрөнгө оруулагч Б.Тэмүүлэн Одь Тан ХХК-ийн үйл ажиллагаатай танилцан уг бизнес нь олон салаа мөчиртэй, урт хугацааны түүхтэй, гэр бүлийн бизнес гэдгийг ойлгов. Ингээд Профит “гэр бүлийн бизнест сайн засаглал хэрэгтэй байдаг” гэдгийг онцолсон. Учир нь компанийн засаглал сайн муу байх нь нэгдсэн алсын хараатай байгаа үгүйгээс шууд хамааралтай. Компанийн хувьцаа эзэмшигч бүхэн яагаад энэ бизнесийг хийж байгаагаа, бүтээх гэж зүтгэж буй үнэ цэн юу вэ гэдэг дээр нэгдсэн нэг ойлголттой байснаар хөрөнгө оруулагч нарт төдийгүй компанийн ажилтнуудад ч тэр уг бизнест итгэх итгэл төрүүлдэг.
Бизнест бусдыгаа төөрөлдүүлэхгүй байж, үл ойлголцлыг үгүй хийх хөшүүрэг бол харилцааны тодорхой байдал. Хүлээлтээ тодорхой болгож, аливаа асуудал дээр ямар байр суурьтай байгаагаа тодорхой илэрхийлэх нь харилцаанд итгэлцлийг бий болгодог. Тэгэхээр харилцааны тодорхой байдал нь үйлдэлд уриалдаг гэсэн үг.
Одь Тан ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам Профит Б.Тэмүүлэнгийн тавьсан хөрөнгө оруулалтын эхний саналд шууд хариугаа өгөлгүй гэр бүлийнхээ гишүүдтэйгээ буюу компанийн хувьцаа эзэмшигч нартайгаа ярилцаад, мөн компанийн үнэлгээгээ олон улсын байгууллагаар хийлгүүлснийхээ дараа тодорхой хариу өгнө гэж хэлсэн нь бизнесийн харилцаанд байдаг зүй ёсны зүйл байлаа. Гэвч удаах товолсон уулзалтдаа ирээгүй нь хөрөнгө оруулагчид эргэлзээ төрүүлж болох хангалттай шалтгаан байсан. Үүний дараа Б.Чанцалдулам захирал Профиттой дахин уулзалт товлож хөрөнгө оруулалтаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол тохиролцоонд хүрэхгүй байх нь бизнест байж болох боломжит хувилбаруудын нэг гэдгийг харуулсан сайн жишээ байв. Аливаа зүйлийг хийхгүй байна гэдэг ч мөн шийдвэр юм.
Өөрт тань тэгвэл тодорхой байдал яагаад чухал вэ? Бидэнд хааяа ч гэсэн тайвшрах, амс хийх хэрэгцээ байдаг. Шийдвэр гаргах үед орон зай хэрэг болдог. Та болоод таны бизнес тодорхой байснаар та энэ амар тайвныг олж авах боломжтой. Учир нь та юуг хийх эсвэл эс хийхгүй вэ гэдгээ мэднэ. Та болоод таны хамтрагчид нэгдсэн нэг ойлголттой байснаар хүнд сонголтуудыг хийхэд илүү амар байх болно. Эцэст нь юу ч хийхгүй байх бас сонголт гэдгийг дахин нэг сануулъя.
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2025. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN