М туслах

Одоо ашиглаж байгаа нууц үгээ хэр найдвартайг шалгацгаая
M secure
2025.09.08
Ухаалаг төхөөрөмжтэй ч “12345678” гэсэн нууц үг ашигласаар л байна уу? Таны хувийн болон ажлын чухал мэдээллийг хадгалдаг гар утас, зөөврийн компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүд болон банкны апп, цахим шуудан, сошиал сүлжээ зэрэг дижитал орчны хамгийн анхны хамгаалалт нууц үг байдаг. Харамсалтай нь, олон хүн энэ хамгаалалтыг амархан тоо эсхүл нэрээр зохиодог. Энэ нь хакерууд таны мэдээлэлд хүрэх замыг улам шулуун болгож байдаг. Тиймээс М банкны найзууд нь мэдээллийн аюулгүй байдлын цуврал нийтлэлийнхээ эхний дугаарт хүчтэй нууц үг яагаад чухал болох, таны төхөөрөмжийн аюулгүй байдалтай хэрхэн холбогддог талаар тайлбарлаж, хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэж байна.

Ямар нууц үг хамгийн амархан буюу маш богино хугацаанд тайлагддаг талаар мэдэхийг хүсвэл доорх хүснэгтээс хараарай. Жишээлбэл, 4-11 хүртэлх зөвхөн тооноос бүрдсэн нууц үг ямар ч саадгүй тайлагддаг бол, тэмдэгтийн тоо нэмэгдэх тусам 1 секундээс 6 өдрийн хооронд тайлагдах боломжтой гэнэ.

Дахин нэг сонирхолтой судалгаа хуваалцахад Hive Systems 2024 оны тайланд дурдсанаар, тоо, тусгай тэмдэгт, том болон жижиг үсэг агуулсан найман тэмдэгттэй нарийн бүтэцтэй нууц үгийг хакер хамгийн хүчирхэг 12 ширхэг RTX 4090 график карт ашигласан тохиолдолд ч долоон жил зарцуулж байж тайлна гэжээ.
Тэгвэл хэрхэн хүчтэй нууц үг бүтээх вэ?
Урт байх. Нууц үг 12 тэмдэгтээс доошгүй байх ёстой. Илүү урт бол бүр ч аюулгүй.
Олон төрлийн тэмдэгт агуулсан байх. Том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүдийг хослуулах хэрэгтэй. Жишээ нь: M@b3AN00dK@y!
Хувийн мэдээлэл оруулахгүй байх. Нэр, төрсөн он сар өдөр, хүүхдийн нэр гэх мэт хялбар мэдээллийг ашиглахаас зайлсхий.
Хаяг бүрд өөр нууц үг хэрэглэх. Бүх хаягт нэг ижил нууц үг хэрэглэх нь бүх хаалгаа нэг түлхүүртэй байлгахтай л ижил.
Нууц үгээ тогтмол шинэчлэх. Хамгийн багадаа улирал тутам нууц үгээ шинэчилж хэвших нь зөв.
Эцэст нь хэлэхэд нууц үг гэдэг бол таны мэдээлэлд хүрэх хамгийн анхны хаалга. Харин тэр хаалганы цоожийг “123456” гээд үлдээчихвэл та танихгүй хүнд түлхүүрээ атгуулчихлаа л гэсэн үг. Тиймээс дараагийн удаа төхөөрөмжөө асаахдаа "Энэ нууц үг намайг хамгаалж чадах уу?" гэж өөрөөсөө асуугаарай. Танд хэрэгтэй зөвлөгөөг М-ийн найзууд нь өгчихлөө. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ.

Валют
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Валютын ханш
Нэр
Албан ханш
Бэлэн бус авах
Бэлэн бус зарах
Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn
Танд
Харилцах данс
Дижитал зээл
Шилжүүлэг
Таны бизнест
Харилцах данс
Гадаад төлбөр тооцоо
Хөрөнгө оруулалтын зээл
Эргэлтийн хөрөнгийн зээл
Гарын авлагууд
Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар
Утас: 1800 2929
hello@m-bank.mn
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк
Үйлчилгээний нөхцөл
EN